
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэгт орших Хамбын овоо дахь “Давхарлагт байшин суварга”-д Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн болон дүүргийн салбар комиссоос Монголын Бурхан шашны “Соёмбо” сүмтэй хамтран хүндэтгэл үзүүлж, буяны ерөөл хурууллаа.

Хамбын овоо бол зөвхөн нэгэн газар нутаг бус, өнгөрсөн түүхийн гашуун үнэнийг гэрчлэн үлдсэн, хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэн санах ариун дагшин газар юм. Өнөөдрийн бидний хүндэтгэл бол өнгөрснийг мартах бус, үнэн...



